“Эрдэнэт”-ээс оффшорт шилжсэн мөнгө ТББ-аар дамжиж орсон байж болзошгүй

“Эрдэнэт”-ээс оффшорт шилжсэн мөнгө ТББ-аар дамжиж орсон байж болзошгүй

“Эрдэнэт” үйлдвэрээс олон сая ам.доллар 2009-2017 онд оффшор дансанд шилжсэн хэргийг АТГ, хууль хяналтын байгууллагууд мөрдөж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваасүрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж саатуулаад буй. Мөн 2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболдыг дуудаж мэдүүлэг авсан аж.

Эрдэнэтээс оффшор руу шилжсэн их хэмжээний мөнгө буцаж орж ирэхдээ ТББ-уудаар дамжсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Түүнээс өмнө улс төрийн өндөр албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан гэх мэдээлэл ч байна. Учир нь Эрдэнэт”-ээс оффшорт шилжсэн мөнгө ТББ-аар дамжиж орж ирсэн байх магадлалтай аж. Иймд ТББ-тай хамаарал бүхий улс төрчдөөс мэдүүлэг авч буй ажээ.