Сүх барьж гэрийнхэн рүүгээ дайрсан этгээдийг саатуулжээ

Сүх барьж гэрийнхэн рүүгээ дайрсан этгээдийг саатуулжээ

Өнгөрсөн амралтын хоёр өдөр болон даваа гарагт цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3968 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 413 нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага мэдээлэл байна.

-БУЦАЛСАН ХАЛУУН ХООЛ ЭГЧ РҮҮГЭЭ ЦАЦАЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН-

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:

-"Өчигдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт сүх барьж аллаа гэж айлгаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдсэн тул саатуулж, шүүхэд нотлох баримтыг бүрдүүлж, прокурорын хяналтанд шалгуулан саналаа шүүхийн байгууллагад хүргүүлнэ. Энэ нь хүчирхийллийг даамжруулахгүй байх нэг арга гэж хэлж болно. Үүнээс гадна бас нэг онцлох дуудлага ирсэн нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр төрсөн эгч дүү хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ муудаж, дүү нь тогоон дээр буцалж байсан хоолыг эгчрүүгээ цацаж гэмтэл учруулсан хэрэг гарсан. Эгч нь эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бол дүүгийнх нь хувьд зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна. Цагдаагийн байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд очдог. Аюулгүйн зэргийн үнэлгээг гаргаж, хохирогчийн саналыг харгалзан түр хамгаалах байр, төрөл садангийн хамгаалалтад үлдээх гэх мэт ажлын шууд хийж байна" гэв.