Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн бага насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, улмаар цахилгаанд цохиулж нас баржээ. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.