Индонезийн Ява аралд өнөөдөр /2022.11.21/ хүчтэй газар хөдлөлт болж, одоогоор 56 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн тухай орон нутгийн албаныхан мэдэгдлээ.
АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр, 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт баруун Ява аралд болж, үүний улмаас хүн ам шигүү суурьшсан хотод хөрсний гулгалт үүсэн, муу баригдсан байшингууд нурж, олон хүн гэмтэж бэртсэн байна гэжээ. Энэ талаар мужийн захирагч Р.Камил орон нутгийн хэвлэл мэдээлэл өгөхдөө, “56 хүн нас барж, 700 гаруй хүн шархадсан байна” гэжээ. Мөн одоогоор "маш олон хүн" дарагдсан хэвээр байгаа бөгөөд хөрсний гулгалтын улмаас гэмтэж бэртсэн, амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Эх сурвалж: BBC