Украины засгийн газрыг солих нь Оросын “цэргийн тусгай ажиллагааны” зорилго биш гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэв. Тодруулбал, тэрээр өнөөдөр /2022.11.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрэхийг хичээж байгаа бөгөөд зорилгодоо янз бүрийн аргаар хүрч болно. Харин Украины эрх мэдлийг солих нь тусгай ажиллагааны нэг зорилго биш” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN