"Гал хариулах нь дайны гэмт хэрэг биш" гэж Украины тал мэдэгджээ

"Гал хариулах нь дайны гэмт хэрэг биш" гэж Украины тал мэдэгджээ

Оросын цэргүүд Украины цэргийнхэнд бууж өгснийхөө дараа амиа алдсан байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа ОХУ-ын тал “Украин дайны гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгасан.

Тэгвэл Украины парламентын хүний ​​эрхийн комиссар Д.Любинец явдлын талаар тайлбар хийхдээ, "Гал хариулах нь дайны гэмт хэрэг биш" гэж мэдэгджээ. 

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд гарсан эхний бичлэгт, “Саравчин нуугдаж байсан орос цэргүүд нэг нэгээрээ гарч ирэн, гараа дээш өргөн газар хэвтэж байгаа нь харагддаг. Энэ үеэр Украины цэргийнхэн тэдэнд буу тулгаж, нэг нь пулемёт барин,  газарт хэвтэн шагайсан байдаг. Ингээд бууж өгч байгаа хүмүүсээс “хэн нь офицер вэ” гэж асуухад бичлэг дээр буун дуу сонсогдож, видео тасардаг байна. 

Харин нисдэг дроноос авсан хоёр дахь бичлэгт, “бууж өгсөн орос цэргүүдийн цогцос цусанд хутгалдан хэвтэж байгаа”-г харуулдаг.

Тэгвэл НҮБ-аас энэхүү хэрэг явдлыг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн албаны хэвлэлийн төлөөлөгч М.Хуртадо мэдээлэлдээ, "Бид видео бичлэгүүдийг шалгаж байна. Үр дүнтэй мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцно" гэжээ. 

Эх сурвалж: CNN