Өвөр Монголын өөртөө засах оронд сүрэг хонь бүтэн 12 хоногийн турш цагийн зүүний дагуу зогсолтгүй нэг тойргоо барин алхаж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд тавигдаж улмаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.
ВИДЕО:
Тодруулбал, Энэ сарын 4-ний өдөр ӨМӨЗО Бугат хотод мал ахуй эрхэлдэг Миао гэх эмэгтэй өөрийн хонин сүргийг зогсолтгүй тойргоор эргэж буй камерын бичлэгийг цахим сүлжээнд байршуулжээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Эхэндээ цөөн хэдэн хонь тойрогт орж эргэж байгаад бусад нь аажмаар нэгдэж зогсолтгүй 12 өдөр эргэлдэж байна. Ингэхдээ тэд төгс тойрог замаар буюу яг нэг явсан замаа давтан эргэж байгаа мөн манай фермд 34 хонины хашаа байдаг ч зөвхөн 13 тоот хашааны хонин сүрэг л ийнхүү 12 хоног тойргоор эргэж эл хачин үйлдлээ зогсоож хэвийн болсон" гэжээ.
Олон улсад айдас төрүүлж буй энэхүү явдлыг зарим судлаачид Монгол нэршлээр "эргүүтэх" буюу амьтад зүг чигээ алдаад, доороо эргэлдэж эхэлдэг өвчин гэж үзэж буй. Мөн олон улсын хэвлэлүүд уг үйл явдлыг шашны зан үйлтэй холбон олон янзын таамаглал дэвшүүлж байгаа ч одоог хүртэл дээрх явдлын шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.