БНХАУ, Монголын Батлан хамгаалахын сайд нар цахим хурал хийж “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргүүлэх” талаар тохиролцсон талаар Солонгосын хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, өчигдөр /2022.11.20/ БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны WeChat хаягаар мэдээлснээр, “Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ болон Монголын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар цахим хурлын үеэр "Хоёр орны удирдагчдын удирдлага дор Хятад, Монгол хоёр орны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт ахиц дэвшилд хүрч байна. Хоёр улс бие биеийнхээ язгуур ашиг сонирхолд анхаарал хандуулж буй томоохон асуудлуудыг дэмжиж, улмаар хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд хөгжих ёстой" гэсэн байна.
Мөн "Хятад, Монголын армийн ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх хандлага сайн байгаа бөгөөд хамтын аюулгүй байдлаа хамгаалахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэжээ. Харин Г.Сайханбаяр хэлэхдээ, “COVID-19-ийн эсрэг тэмцэлд Хятадын арми тусалсанд талархаж байна. Бид үүнийг хамтдаа сурталчлахыг хүсэж байна” гэсэн аж.
Эх сурвалж: Yonhap