ОХУ-ын зүүн хэсэгт 2 галт уул идэвхжиж, цагт 10 гаруй дэлбэрэлт бүртгэгдэж эхэллээ

ОХУ-ын зүүн хэсэгт 2 галт уул идэвхжиж, цагт 10 гаруй дэлбэрэлт бүртгэгдэж эхэллээ

ОХУ-ын Камчатка хойгийн хоёр галт уулнаас үнсэн үүл болон шатаж буй лав цацарч эхэлжээ.

Тодруулбал, Өнгөрсөн Бямба гараг /2022.11.12/-т болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа галт уул идэвхжиж эхэлсэн. Евразийн хамгийн өндөр идэвхтэй галт уул болох 4754 метр Ключевская Сопка идэвхжиж, цагт 10 гаруй дэлбэрэлт бүртгэгдэж байна гэж Оросын ШУА-ийн галт уул судлалын хүрээлэн мэдэгдэв.

Мөн өөр нэг галт уул болох Шивелучаас мөн лава урсч, үнс цацалж эхэлсэн гэж тус хүрээлэнгээс мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Түүнчлэн Камчатка нь хүн ам цөөтэй. 5000 орчим хүн амтай Ключи хот нь хоёр галт уулын хооронд хоёулангаас нь 30-50 км зайтай оршдог. Галт уулууд нь хойгийн цорын ганц томоохон хот болох Петропавловск-Камчатскаас 450 км зайтай байрладаг аж. 

Эх сурвалж: abcnews