АНУ-ын Колорадо мужийн Колорадо-Спрингс дахь шөнийн клубт өчигдөр /2022.11.20/ орой зэвсэгт этгээд халдаж таван хүн амиа алдаж, 18 хүн шархадсан хэрэг гарчээ. Тус хэргийг 22 настай Л.Олдрич гэгч үйлдсэн бөгөөд тэрээр клубт дөнгөж орж ирээд гал нээж эхэлсэн бөгөөд, түүнийг клубээр үйлчлүүлж байсан хоёр хүн зогсоожээ. Энэхүү талаар Колорадогийн цагдаагийн газрын дарга мэдээлэл хийхдээ, “тэдний энэ баатарлаг үйлсэд бид өртэй" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC