Казахстаны Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит бус сонгуулийн санал хураалт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна. Энэ сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев 80 гаруй хувийн санал авч ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээлэл гарчээ. Тодруулбал, Казахстаны сонгуулийн ирц 69,4 хувь буюу 12 сая сонгогчийн 8 сая гаруй сонгогч сонгуульд оролцсон зургаан нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн байна. Ингээд 82,4 хувийн саналыг Касым Жомарт Токаев авч, ялалт байгуулжээ.
Эх сурвалж: BBC