ВИДЕО: Английн ерөнхий сайд Р.Сунак Украинд айлчилж, батлан ​​хамгаалахын тусламж үзүүлэхээ амлажээ

ВИДЕО: Английн ерөнхий сайд Р.Сунак Украинд айлчилж, батлан ​​хамгаалахын тусламж үзүүлэхээ амлажээ

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украины нийслэл Киев хотод өчигдөр /2022.11.19/ анхны айлчлалаа хийж, тус улсын батлан ​​хамгаалахын салбарт 50 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээ амлажээ. Риши Сунак энэ талаар хэлэхдээ, “Их Британи Украины талд зогссоор байх болно” гэж мэдэгджээ.

Харин 50 сая фунт стерлингийн батлан ​​хамгаалахын тусламжид, 125 агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, Иранаас Орост нийлүүлсэн нисгэгчгүй онгоцыг эсэргүүцэх технологи зэрэг багтсан байна. Мөн Их Британи улс Украин руу армийн мэргэжлийн эмч, инженерүүдийг илгээж, тусгай дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC