Оросын цэргийн хяналтад ороод байсан Украины Херсон хотыг өнгөрөгч долоо хоногт чөлөөлсөн. Энэ үеэр тус хотын иргэд, “бидэнд цахилгаан, интернэт, дулаан байхгүй ч бидэнд эрх чөлөө байна. Учир нь Оросын цэргүүд эндээс явсан” гэж мэдээлэл өгч байсан юм.
Тэгвэл Украины нийслэл Киев болон саяхан чөлөөлөгдсөн Херсон хотын хооронд өнгөрөгч хоёрдугаар сарын 24 /2022.02.24/-ны өдрөөс хойш анх удаа галт тэрэг явж эхэлжээ. Тодруулбал Украины зураачдын бүтээлээр чимэглэсэн галт тэрэг өчигдөр /2022.11.18/ Киев хотоос хөдөлж өнөөдөр Херсон хотод иржээ.
ВИДЕО:
ВИДЕО: Украины нийслэл Киев болон Херсон хотын хооронд "зураачдын бүтээлээр чимэглэсэн галт тэрэг" явж эхэлжээ pic.twitter.com/95kM86xCtw
— iSee.mn (@iSee_MN) November 19, 2022