ВИДЕО: Перу улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан A320 онгоц галын машинтай мөргөлдөж, сүйрчээ

ВИДЕО: Перу улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан A320 онгоц галын машинтай мөргөлдөж, сүйрчээ

Перу улсын “Хорхе Чавес” нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц галын машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр /2022.11.18/ гарчээ.

Тодруулбал, тус улсын Лима-Жулиака чиглэлд нисэх гэж байсан “LATAM” Airlines компанийн Airbus A320 онгоц “Хорхе Чавес” олон улсын нисэх онгоцны буудалд хөөрөх үедээ нэг далавчаараа галын автомашиныг мөргөсний улмаас гал гарч, сүйрчээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, “тус ослын улмаас хоёр гал сөнөөгч амиа алдсан бол онгоцонд явсан зорчигчдоос нэг ч хүн гэмтээгүй” байна.

ВИДЕО: