ФОТО: Бууж өгөн, олзлогдсон Оросын цэргүүдийг буудаж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж Украиныг буруутгажээ

ФОТО: Бууж өгөн, олзлогдсон Оросын цэргүүдийг буудаж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж Украиныг буруутгажээ

“Украины цэргүүдэд бууж өгч байгаа Оросын цэргүүдийн бичлэг”-т үндэслэн Украиныг Оросын цэргийн олзлогдогчдыг цаазалсан гэж буруутган, энэ нь дайны гэмт хэрэг болно гэж ОХУ-ын тал мэдэгдэж эхлээд байна. 

Тодруулбал, Украины “Макиевка” тосгонд болсон байж магадгүй хоёр видеоны эхний бичлэгт, “Саравчин нуугдаж байсан орос цэргүүд нэг нэгээрээ гарч ирэн, гараа дээш өргөөд газар хэвтэж байгаа нь харагдах аж. Энэ үеэр Украины цэргийнхэн тэдэнд буу тулгаж, нэг нь пулемёт барин,  газарт хэвтэн шагайж аж. Ингээд бууж өгч байгаа хүмүүсээс “хэн нь офицер вэ” гэж асуухад бичлэг дээр буун дуу сонсогдож, видео тасардаг байна. 

Эхний бичлэгт, "Саравчин нуугдаж байсан орос цэргүүд нэг нэгээрээ гарч" ирэх аж.

Эхний бичлэгт орос цэргүүд гараа өргөн, газарт хэвтэх аж

Эхний бичлэг, “хэн нь офицер вэ” гэж асуухад бичлэг дээр буун дуу сонсогдон, бичлэг тасардаг аж

Харин хоёрдахь бичлэгт, “бууж өгсөн орос цэргүүдийн цогцос цусанд хутгалдан хэвтэж байгаа”-г харуулжээ. Эдгээр хоёр бичлэгийн талаар Украины тал одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байна. 

Дроноос авсан хоёр дахь бичлэгт Орос цэргүүдийн цогцос цусанд хутгалдан хэвтэх аж

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам уг бичлэгт болж буй үйл явдлыг "зэвсэггүй дайны олзлогдогсдыг их хэмжээгээр устгасан" гэж нэрлээд, Украины арми "хөдөлгөөнгүй байсан арав гаруй Оросын цэргийн албан хаагчийн толгой руу нь шууд буудаж устгасан" гэж мэдэгджээ. Ингээд Оросын Ерөнхийлөгч В.Путины Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн В.Фадеев тус видео бичлэгүүдийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Европын зөвлөл, Эмнести интернэшнл зэрэг олон улсын байгууллагад илгээнэ гэж мэдэгдсэн байна.  Учир нь зэвсэгээ тавиад бууж өгсөн байлдагчийг алах, шархдуулах нь дайны гэмт хэрэгт тооцогддог ажээ.

Эх сурвалж: BBC