Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн үр хүүхэд болон гэр бүлийнхэн нь "Бавуугийн Лхагвасүрэн сан"-г байгуулжээ. Тус санг их найрагчийн бүтээл, туурвил, оюуны өвийг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийг хайрлах, дээдлэх, хамгаалах зорилготойгоор байгуулсан байна. "Бавуугийн Лхагвасүрэн сан"-гийн нээлт энэ сарын 25 /2022.11.25/-нд Занабазарын музейд болох аж.
