АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Н.Пелоси албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдлээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Н.Пелоси албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдлээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси тус албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Өдгөө 82 настай тэрээр Конгресс дахь Ардчилсан намын хамгийн хүчирхэг гишүүн бөгөөд танхимын даргаар ажилласан анхны эмэгтэй юм.

Түүний энэхүү мэдэгдэл нь завсрын сонгуулийн дараа Бүгд найрамдахчууд Конгрессын төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоох төлөвтэй байгаа үед тохиож байгаа юм. Нэнси Пелоси өчигдөр /2022.11.17/ хийсэн мэдэгдэлдээ "Би хэзээ нэгэн цагт гэрийн эзэгтэйгээсээ Төлөөлөгчдийн танхимын спикер болно гэж бодож байгаагүй. Би дараагийн Конгресст Ардчилсан намын удирдлагад дахин сонгогдохыг хүсэхгүй. Ардчилсан намын бүлгийг шинэ үеийнхэн удирдах цаг ирлээ" гэжээ. 

Эх сурвалж: BBC