БНСУ-ын Сөүлийн Хонгдэ хэсгийн гудамжинд мансууруулах бодис хэрэглэсэн үедээ нэгэн эмэгтэйг араас нь дагаж явсан Монгол эрэгтэйг баривчилсан хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр, “Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр /2022.10.26/ Хонгик их сургуулийн метроны буудлын ойролцоо мансууруулах бодис хэрэглэсэн монгол эрэгтэй өглөө ажилдаа явж байсан эмэгтэйг дагаж явсан нь хяналтын камерын бичлэгт бууж улмаар сэжигтнийг баривчилж хэргийг энэ сарын 3-ны өдөр прокурорт шилжүүлсэн” гэж мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын үеэр сэжигтэн "А"-гийн цүнхнээс нэг тариур, 1.5 гр метамфетамин илрүүлсэн нь 50 орчим хүн хэрэглэх боломжтой хэмжээ аж. Мөн "А"-гаас мансууруулах бодис илрүүлэх энгийн шинжилгээ болон Үндэсний шүүхийн шинжилгээний албаны нарийн шинжилгээ авахад бүх хариу "Эерэг" гарсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: munhwa