Польшийн нутагт унасан пуужингийн талбайд ажиллаж буй мөрдөгчидтэй Украины мэргэжилтнүүд нэгдэнэ гэж В.Зеленский хэлжээ

Польшийн нутагт унасан пуужингийн талбайд ажиллаж буй мөрдөгчидтэй Украины мэргэжилтнүүд нэгдэнэ гэж В.Зеленский хэлжээ

Өнгөрөгч мягмар гараг /2022.11.15/-т пуужин унасан Польшийн нутагт ажиллаж байгаа олон улсын хамтарсан мөрдөн байцаах комиссын бүрэлдэхүүнд Украины мэргэжилтнүүд нэгдэнэ гэж В.Зеленский мэдэгджээ. 

Тэрээр, “Бид олон улсын хамтарсан мөрдөн байцаах комисст оролцоно. Өглөө нь манай мэргэжилтнүүд тийшээ очиж, мэргэжлийн комисст нэгдэнэ. Юу болсныг би баттай мэдэхгүй. Дэлхий ч мэдэхгүй байна. Гэхдээ энэ нь Оросын пуужин байсан гэдэгт би итгэлтэй байна. Бид агаарын довтолгооноос хамгаалах системээс харвасан гэдэгт би итгэлтэй байна” гэж В.Зеленский мэдэгджээ. Мөн тэрээр, “Мөрдөн шалгах ажиллагааны дараа л ямар пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан тухай дүгнэлт гаргах боломжтой” гэжээ.

Эх сурвалж: CNN