"Борхүү" хэмээх бугыг Богдхан ууланд нутагшуулахаар "Мөнгөн эгшиг" ХХК-ийн бэлчээрийн талбайд тавьжээ

"Борхүү" хэмээх бугыг Богдхан ууланд нутагшуулахаар "Мөнгөн эгшиг" ХХК-ийн бэлчээрийн талбайд тавьжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны Хавар бугын осгосон элийг олж тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэсэн байдаг. Тэгвэл “Борхүү” гэх нэртэй буг саяхан гурван нас хүрсэн гэдэг. 

Иймд Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж, хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан “Борхүү” хэмээх бугаа Улаанбаатар хотод хүргэн ирж, Богдхан ууланд тавьж, нутагшуулах шийдвэр  гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр /2022.11.17/ орой тус бугыг Өвөрхангай аймгаас тээвэрлэн авчран, Богдхан уулын Тайны аман дахь "Мөнгөн эгшиг" ХХК-ийн бэлчээрийн талбайд тавьсан байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө