НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа, “Польшид хоёр хүний аминд хүрсэн пуужин нь Украиных байж магадгүй” гэж мэдэгджээ.
Мөн Йенс Столтенберг хэлэхдээ, “Украинд илүү дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системийг бид нийлүүлэх болно. Ингэснээр бид Оросын пуужингуудыг устгахад Украинд туслаж чадна" гэжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэлдээ, “Энэ бол бидний пуужин биш гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ бол Оросын пуужин гэдэгт би цэргийн мэдээнд үндэслэн итгэж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC