Монголын ноолууран бүтээгдэхүүн Оросын зах зээлээс явсан Барууны брэндүүдийг орлох боломжтой талаар ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко мэдэгдсэн гэж тус улсын хэвлэл мэдээлжээ.
Тэрбээр Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Монголын ноолууран бүтээгдэхүүнийг нийлүүлэх нь Оросоос гарсан Барууны брэндүүдийг орлож чадна гэж ОХУ үзэж байна” гэжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Мөн энэхүү ажлын хүрээнд "Монголын талаас ОХУ-д импортолж буй Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүнд ногдуулах тариф, татварын асуудлыг хөндсөн гэдгийг онцлон дурдаж, уг асуудлыг 2023 онд шийдвэрлэнэ" гэжээ. Орос, Монголын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны үеэр хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, эхний ээлжинд махны нийлүүлэлтийн талаар хэлэлцсэн байна.