ВИДЕО: Монгол эмэгтэйг хөнөөсөн 14 настай хүүг Ирландын шүүх гэм буруутайд тооцжээ

ВИДЕО: Монгол эмэгтэйг хөнөөсөн 14 настай хүүг Ирландын шүүх гэм буруутайд тооцжээ

2021 оны нэгдүгээр сарын 20-нд Ирланд улсын нийслэл Дублинд ажлаа тараад явж байсан 48 настай Ц.Уранцэцэг хэмээх монгол эмэгтэйд хутгатай этгээд халдсан талаар гадны хэвлэлүүд бичиж байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Мөн олон улсын хэвлэлүүд тус хэргийг “аймшигтай халдлага” хэмээн тодорхойлж байсан юм. Уг хэргийг гарсны дараа гадны хэвлэлүүд Ц.Уранцэцэг бүсгүйг хагалгаанд орж амь аврагдсан нь азтай хэмээн мэдээлсэн.

Улмаар найз нь түүнд болон түүний гэр бүлийнхэнд туслах зорилгоор хандивын аян эхлүүлсэн юм. Иргэн Ц.Уранцэцэг нь хоёр хүүхдийн ээж бөгөөд найз нөхөд дундаа нэр хүндтэй, бусдад харамгүй сэтгэлээр тусалдаг сайхан сэтгэлт нэгэн байжээ.

Гэвч хохирогч хоёр долоо хоног "Mater Hospital" эмнэлэгт эмчлүүлсэн ч амьсгал хураасан юм.

Харин түүний амийг хөнөөсөн этгээд 14 настай ирланд хүүхэд байсан бөгөөд энэ онд 16 нас хүрсэн ч насанд хүрээгүй гэх үндэслэлээр Шүүхээс нэрийг нь зарлахгүй, нууцалж байсан. Тэгвэл энэ сарын 12 /2022.11.12/-нд Ирландын шүүхээс тус хэргийг дахин хэлэлцэж, ирланд хүүг гэм буруутайд тооцсон талаар thejournal агентлаг мэдээллээ.

Ирланд хүү шүүх хурал дээр дээрэмдэх зорилгоор халдлага үйлдсэн, хүний амь хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч санамсаргүй хутгалсан гэж мэдүүлжээ.

Хүүгийн өмгөөлөгч "согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, хутгыг огт өөр зорилгоор биедээ авч явсан" гэж батлахыг оролдсон байна. Гэвч шүүхээс хүүг хохирогчид хутгаар маш олон удаа халдсан нь хүнд гэмтээх гэсэн зорилготой байсныг харуулж байна гэж үзэн, гэм буруутайд тооцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу. Түүнчлэн хэрэг үйлдсэн хүүгийн эцэг, эх хар тамхины хамааралтай, өөрөө ч 12 настайгаасаа хар тамхи хэрэглэж эхэлсэн ба мансууруулах бодис авахын тулд хулгай, дээрэм хийдэг байсныг Шүүх нотолжээ. Хүүг эмээ нь өсгөсөн ч гудамжны нөлөөнөөс аварч чадаагүй аж.

ВИДЕО: