Украины Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад Чеченийн удирдагч Р.Кадыров багтжээ.
Түүнийг Украины аюулгүй байдлын алба "эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан" гэж тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллийн санд мэдээлжээ. Учир нь Р.Кадыровыг Украины нутаг дэвсгэрт халдаж, дайн өдүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн тул ийнхүү эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтад оруулжээ.
Эх сурвалж: Varlamov news