"Их-7"-ийн орнууд "Оросын Киевт өгсөн пуужингийн цохилтыг буруутгаж, Польшид дэмжлэг үзүүлнэ" гэдгээ мэдэгджээ

"Их-7"-ийн орнууд "Оросын Киевт өгсөн пуужингийн цохилтыг буруутгаж, Польшид дэмжлэг үзүүлнэ" гэдгээ мэдэгджээ

НАТО болон “Их-7” бүлгийн орны удирдагчид “Их-20”-ийн хурлын үеэр яаралтай хуралдаж, дараа нь хамтарсан мэдэгдэл хийж, "Оросын тал Украины хотууд болон иргэний дэд бүтцэд рүү пуужингийн цохилт өгсөн"-ийг эрс буруутгажээ. 

Украины агаарын цэргийн хүчний командлалын хэвлэлийн төлөөлөгч Ю.Ихнат, “Орос улс мягмар гараг /2022.11.15/-т Украины хотууд руу 100 орчим пуужин харвасан" гэж мэдэгдсэн байна. Харин “Их-7” бүлгийн орны удирдагчид, "Польшийн талд "бүрэн дэмжлэг" үзүүлэх хувилбаруудыг санал болгож, дараагийн зохих алхмуудыг тодорхойлохын тулд "холбоотой хэвээр байх болно" гэжээ. Мөн тэд хамтарсан мэдэгдэлдээ, “Польш, Украинд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна" гэж дурджээ.

Эх сурвалж: CNN