Польшийн цэргийн шинжээч Я.Вольский өөрийн твиттер хуудастаа “ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан” газраас авсан гэрэл зургуудыг нийтэлжээ. Тэрээр, “Энэ нь Оросын далавчит пуужин эсвэл Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин байж магадгүй” гэж бичээд, эрх баригчдаас албан ёсны мэдээллийг хүлээхийг уриалжээ.
Харин Эстони, Латви зэрэг орнууд “Польш улстай бүрэн эв санааны нэгдэлтэй байгаа”-гаа илэрхийлж, НАТО-ын газар нутгийг хамгаалахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байгаа ажээ.
Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, “НАТО-ын гишүүн орнууды аюулгүй байдлын талаарх амлалтууд болон холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн талаар бид таамаглахыг хүсэхгүй байна. Гэхдээ бид НАТО-гийн нутаг дэвсгэрийн инч бүрийг хамгаалах болно гэдгээ тодорхой илэрхийлж байна” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, НАТО-гийн дүрмийн 5-р зүйлд "Хамтын хамгаалалт гэдэг нь НАТО-гийн гишүүн орнуудын аль нэг рүү нь халдсан нь НАТО-гийн бүх гишүүн орнуудын эсрэг халдсанд тооцогдоно" гэж заасан байдаг ажээ.