Мягмар гараг /2022.11.15/-т Польшийн агаарын орон зайд нисэж явсан НАТО-гийн нисэх онгоц тус улсад унасан пуужинг мөрдсөн гэж тус холбооны цэргийн албан тушаалтан мэдэгджээ. Улмаар “НАТО болон Польш улсад радарын мөр бүхий мэдээллийг өгсөн” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Учир нь НАТО-гийн нисэх онгоцууд ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины эргэн тойронд байнгын ажиглалт хийж байгаа аж. Иймд өчигдөр Польшийн дээгүүр ниссэн онгоц Украинд болж буй үйл явдлыг ажиглаж байжээ. Харин Польшид унасан пуужинг хэн хөөргөсөн, хаанаас харвасныг НАТО-гийн албаны хүн хэлээгүй байна.
Эх сурвалж: CNN