СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-аас 3 кг эм нууж гаргахыг оролдсон Монгол иргэнийг саатуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-аас 3 кг эм нууж гаргахыг оролдсон Монгол иргэнийг саатуулжээ

ОХУ-ын Улаан-Үдээс Монголын нутаг дэвсгэр рүү 3 кг эм нууцаар гаргахыг оролдсон иргэнийг саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн нь автомашиныхаа зорчигчийн арын суудалд их хэмжээний эм буюу 97 боодол эм нууж хил давуулахыг оролдсон бөгөөд Буриадын Хиагтын гаалийн газрын ажилтнууд илрүүлсэн байна.

Үүнд антибиотик, дааврын эм зэрэг байсан бөгөөд Монгол иргэн мэдүүлэгтээ, “Монголд борлуулах зорилгоор эм худалдаж авсан” гэжээ. Энэ баримтыг үндэслэн Буриадын гаалийн байгууллага захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд тус гаалийн газраас арилжааны зорилгоор тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг заавал гаалийн байгууллагат мэдүүлэх ёстой болохыг анхааруулжээ.

Эх сурвалж: Newbur.ru