Польшийн нутагт "ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин унасан" асуудлаар "Их-7" бүлгийн гишүүн орны удирдагчид Индонезид хуралджээ

Польшийн нутагт "ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин унасан" асуудлаар "Их-7" бүлгийн гишүүн орны удирдагчид Индонезид хуралджээ

Польшийн газар нутагт ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин унасантай холбогдуулж “Их-7” бүлгийн гишүүн орны удирдагчид Индонезид яаралтай хуралдаан хийжээ.  Польшийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, "Орост үйлдвэрлэсэн пуужин нутаг дэвсгэрт нь унасны улмаас хоёр хүн амиа алдсан" гэж мэдэгдээд байгаа юм.

Польш нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Зүүн Европоос цэрэг, зэвсгээ татахыг уриалдаг НАТО-гийн гишүүн орон юм. “Их-7” бүлгийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг. Өнөө өглөө болсон яаралтай хуралдаанд Испани, Нидерландын төлөөлөгчид мөн оролцсон гэж Цагаан ордон мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC