Польшийн Гадаад хэргийн яам, “ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин тус улсын нутаг дэвсгэрт унаж, Пржеводов тосгонд хоёр хүн амиа алдсан” гэж мэдэгдлээ.
Польшийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лукаш Жасина "Польш дахь Оросын элчин сайдыг дуудаж, хэргийн талаар "нэн даруй нарийвчилсан тайлбар" авч байна” гэж нэмж хэлжээ. Харин Польшийн тус мэдэгдэлд, пуужинг хэн харвасан тухай дурдаагүй бөгөөд “мөргөлдөөнд оролцож буй хоёр тал Орост үйлдвэрлэсэн сум хэрэглэсэн” гэжээ. Польшийн Пржеводов тосгон нь Украинтай хиллэдэг, Львов хотын хойд хэсэгт байрладаг ажээ.
Эх сурвалж: BBC