ВИДЕО: Бали арлаас С.Лавровыг буцах үеэр Оросын тал Украины нийслэл Киев хотод пуужингийн цохилт өгч эхэлжээ

ВИДЕО: Бали арлаас С.Лавровыг буцах үеэр Оросын тал Украины нийслэл Киев хотод пуужингийн цохилт өгч эхэлжээ

Дэлхийн удирдагчид яг одоо Индонезид “Их 20”-ийн уулзалтад оролцож, Украины эсрэг ОХУ-ын хийж буй дайныг буруушааж байгаа энэ үед нийслэл Киев хот руу Оросууд пуужин харваж, Печерскийн дүүргийн орон сууцны гурван барилгыг сүйрүүлсэн байна. 

Хачирхалтай нь, “Их 20”-ийн уулзалтад ОХУ-ын төлөөлөгчид болоод Гадаад хэргийн сайд С.Лавров нарыг Бали арлаас онгоцоор хөдөлж байх үед тус халдлага Украины нийслэл Киевт болсон гэж мэдээлжээ. Харин яг одоо агаарын довтолгооноос сэрэмжлүүлэг Украин даяар дуугарч байгаа бөгөөд, Оросын хэд хэдэн пуужинг агаарт амжилттай харваж, устгаж байна гэж Ерөнхийлөгч В.Зеленскийн зөвлөх н.Кличко мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC