Оросын Украинд хийж буй түрэмгийллийг эрс буруутгасан "Их-20"-ийн бүлгийн "тунхаглал"-ыг С.Лавров буруутгажээ

Оросын Украинд хийж буй түрэмгийллийг эрс буруутгасан "Их-20"-ийн бүлгийн "тунхаглал"-ыг С.Лавров буруутгажээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров "Их 20"-ийн орнуудын уулзалтын "тунхаглал"-ыг улстөржсөн гэж тодорхойлж, шүүмжилжээ. Учир нь "Их 20"-ийн тунхаглалын төсөлд ихэнх гишүүн орнууд Украины дайныг эрс буруушааж, энэ дайн дэлхийн эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр хурцатгаж байна гэж онцолжээ.

Иймд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров дайны бурууг шууд Орост тохож байгааг эсэргүүцэж, тунхаглалыг маргааш дахин харах хэрэгтэй гэж мэдэгджээ. Сонирхуулахад, “Их-20”-ийн бүлгийн энэ удаагийн уулзалтаар “Орос улсыг Украинд хийж буй цэргийн түрэмгийллээ даруй зогсоохыг уриалж байгаа”-аараа онцлог болж байгаа юм. 

Эх сурвалж: BBC