Виржиниагийн их сургуулийн хөлбөмбөгийн багаас хасагдсан гишүүн бусад руу гал нээж гурван сурагч амиа алджээ

Виржиниагийн их сургуулийн хөлбөмбөгийн багаас хасагдсан гишүүн бусад руу гал нээж гурван сурагч амиа алджээ

АНУ-ын Виржиниагийн их сургуулийн хөлбөмбөгийн багийн сууж явсан автобус руу гал нээсний улмаас гурван тоглогч амиа алдаж, хоёр тоглогч шархадсан харамсалтай хэрэг гарчээ.   

Тодруулбал, Талбайн бэлтгэлээс буцан их сургуулийнхаа хотхоны зогсоолд зогссон автобус руу хөлбөмбөгийн багаас хасагдсан хуучин гишүүн нь гал нээсэн аж.  Хэргийн газраас зугтсан 22 настай оюутан Кристофер Дарнел Жонсийг цагдаа нар баривчилсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Халдлагад 2-р курсийн оюутан Дэвин Чэндлер, 4-р курсийн оюутан Д`Шон Перри, 3-р курсийн оюутан Лэвел Дэвис нар амиа алджээ.

Сургуулийнх нь нутаг дэвсгэрт халдлага гарч оюутнууд нь амиа алдсанд харамсаж байгаагаа Виржиниагийн их сургуулийн Ерөнхийлөгч Жим Райан мэдэгдэв. 

Эх сурвалж: CNN