"Оросын эхлүүлсэн дайныг зогсоох цаг нь болсон" гэж В.Зеленский "Их-20"-ын уулзалтын үеэр мэдэгджээ

"Оросын эхлүүлсэн дайныг зогсоох цаг нь болсон" гэж В.Зеленский "Их-20"-ын уулзалтын үеэр мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “ОХУ-ын эхлүүлсэн сүйтгэх дайн”-ыг зогсоохыг уриалсан байна.  

Тодруулбал, өнөөдөр /2022.11.15/ Бали аралд болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Зеленский цахимаар үг хэлэхдээ, "Оросын эхлүүлсэн сүйрүүлэх дайныг зогсоох ёстой бөгөөд зогсоох боломжтой цаг нь ч болсон гэдэгт би итгэлтэй байна. Олон мянган хүний амийг аврах  ёстой” гэж хэлсэн байна. В.Зеленский, “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг удирдагчдад хандан үг хэлэхдээ, “Оросыг орхих”-ыг чухалчилжээ. Мөн тэрээр, “Цөмийн дайнаар шантааж хийж яагаад ч болохгүй" гэдгийг нэмж хэлээд, ОХУ-ыг эс тооцвол "Их 19"-ын улс орон үүнийг тодорхой болгосонд талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC