ОХУ-ын тал үгүйсгэсэн ч, Индонезийн эрх баригчид "72 настай С.Лавров Бали арлын эмнэлэгт хандсан нь үнэн" гэж мэдэгджээ

ОХУ-ын тал үгүйсгэсэн ч, Индонезийн эрх баригчид "72 настай С.Лавров Бали арлын эмнэлэгт хандсан нь үнэн" гэж мэдэгджээ

Индонезийн Засгийн газраас, “ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Бали арал дээр болж буй “Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө арлын эмнэлэгт очиж үзүүлээд, дараа нь гарсан” гэж мэдэгдсэн бол, ОХУ-ын тал түүнийг “эмнэлэгт хэвтсэн” гэх мэдээллийг үгүйсгэж байгаа юм. 

Энэ талаар Бали мужийн амбан захирагч Вайан Костер хэлэхдээ, “72 настай С.Лавровыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар арлын хамгийн том эмнэлэг болох Санглах эмнэлэгт хүргэсэн. Түүнд богино хугацаанд үзлэг хийсний дараа тэрээр эмнэлгээс гарсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа” гэжээ. Мөн Индонезийн Эрүүл мэндийн яамны газрын захирал доктор Сунарто, “С.Лавров эрүүл мэндээ шалгуулахаар эмнэлэгт очсон нь үнэн” гэж мэдэгджээ. Харин Индонезийн эрх баригчдын дээрх мэдээллийн дараа Оросын тал ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: ABC news