Истанбулд халдлага үйлдсэн байж болзошгүй этгээд болон хамтран оролцсон 20 гаруй хүнийг баривчилжээ

Истанбулд халдлага үйлдсэн байж болзошгүй этгээд болон хамтран оролцсон 20 гаруй хүнийг баривчилжээ

Өчигдөр /2022.11.13/ Туркийн Истанбул хотын Бейоглу дүүргийн Истикляль гудамжинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хүнийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдлээ.

Тодруулбал, тэрбээрБейоглу дүүрэгт бөмбөг тавьсан этгээдийг Истанбулын аюулгүй байдлын газрын ажилтнууд баривчилсан. Террорист халдлагын ул мөр Сири рүү хөтөлж байгааг нотлох баримт байгаа бөгөөд Туркийн эрх баригчид террорист байгууллага гэж үздэг бүлэглэлүүд үүнд оролцсон байж магадгүй" гэжээ.

Мөн “Бидний тооцоолсноор, халдлага үйлдэх тушаал Кобанигаас ирсэн бол халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн” гэж үзэж байгаа талаараа дурдсан байна. Одоогоор халдлагыг үйлдэхэд оролцсон байж болзошгүй 20 гаруй хүнийг мөн баривчилжээ.