Туркийн Истанбул хотод болсон халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн гэж мэдээлжээ

Туркийн Истанбул хотод болсон халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн гэж мэдээлжээ

Өчигдөр /2022.11.13/ орон нутгийн цагаар 16:20 цагийн орчимд Туркийн Истанбул хотын жуулчдын гудамжинд дэлбэрэлт болж олон хүн амиа алдаж, шархдсан хэрэг гарсан. Тэгвэл Истанбул хотод болсон энэхүү террорист халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдсэнийг Yenisafak дамжуулжээ. Дэлбэрэлтийн улмаас шархдсан иргэдийн тоо 81 болж, зургаан хүн нас бараад байгаа ажээ. 

Эх сурвалж: Varlamov news