Маргааш дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ хэмээн Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ

Маргааш дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ хэмээн Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ

Дэлхийн хүн ам маргааш /2022.11.15/ найман тэрбумд хүрнэ хэмээн Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ.

Тус мэдэгдэлд, "Хүн амын энэ өсөлт нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, хувийн ариун цэвэр сайжирч, анагаах ухаан хөгжиж дэвшсэнээр амьдралын чанар дээшлэн, буйтай холбоотой. Түүнчлэн зарим улс оронд төрөлтийн түвшин өндөр, тогтвортой байсны үр дүн" гэжээ. 

Дэлхийн хүн ам 7 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсөхөд 12 жил шаардлагатай байсан бол 9 тэрбум болоход 2037 он хүртэл 15 жил шаардлагатай. Учир нь судлаачид дэлхийн хүн амын нийт өсөлтийн хурд удааширна хэмээн үзжээ. 

Эх сурвалж: ВВС