"Жуулчны гудамжинд дэлбэрэлт үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэнэ" гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ

"Жуулчны гудамжинд дэлбэрэлт үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэнэ" гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ

Туркийн Истанбул хотод өнөөдөр /2022.11.13/ орон нутгийн цагаар 16:20 цагийн орчимд дэлбэрэлт болж, 6 хүн амиа алдаж, 53 хүн шархадаад байна. Тэгвэл энэхүү халдлагыг Истанбул хотын Прокурорын газраас террорист ажиллагаа гэж зарлаад байна. Мөн Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, “Гэмт этгээдүүдийг шийтгэнэ” гэж мэдэгджээ. Цаашлаад зарим хэвлэлд “энэхүү дэлбэрэлтэд алсын зайны удирдлагатай бөмбөг ашигласан байж магадгүй” хэмээн мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC