Туркийн Истанбул хотын жуулчины гудамж болох “Истиклал”-д дөнгөж сая /2022.11.13/ дэлбэрэлт болж олон хүн амиа алдаж, олон арван хүн шархдаад байгаа талаар гадаадын улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Истанбулын ерөнхий прокурорын газраас “Истиклал”-д болсон тус дэлбэрэлтийг террорист ажиллагаа гэж зарлаад байна. Тэгвэл дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо зургаад хүрч, шархадсан хүний тоо 53-д хүрсэн гэж мэдээллээ. Харин Турк улсын Истанбул хотыг манай улсын иргэд ихээр зорих болсон. Иймд энэхүү хохирогчдын дунд Монгол Улсын иргэн байгаа эсэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс одоогоор хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC, Varlamov news
ВИДЕО:
ШУУРХАЙ: Туркын Истанбул хотын жуулчны гудамжинд дэлбэрэлт болж, олон хүн амиа алдаж, шархдаад байна https://t.co/YFHzlO37rQ pic.twitter.com/6UOOB8a2pR
— iSee.mn (@iSee_MN) November 13, 2022