ВИДЕО: Агаарын шоунд оролцож байгаад мөргөлдөж сүйрсэн онгоцны ослын улмаас хоёроос зургаан хүн амиа алдсан гэжээ

ВИДЕО: Агаарын шоунд оролцож байгаад мөргөлдөж сүйрсэн онгоцны ослын улмаас хоёроос зургаан хүн амиа алдсан гэжээ

Өнөөдөр /2022.11.13/ АНУ-ын Техас мужид болсон агаарын шоуны үеэр Дэлхийн 2-р дайны үеийн В-17 болон P-63 хуучин хоёр онгоц мөргөлдөж сүйрсэн хэрэг гарсан. 

Тэгвэл энэхүү ослын улмаас хоёроос зургаан хүн амиа алдсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Учир нь хоёр онгоцонд нийт хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд B-17 онгоц нь ихэвчлэн дөрвөөс таван хүний ​​бүрэлдэхүүнтэй нисдэг бол P-63 нь нэг нисгэгчтэй нисдэг байна. Харин тус онгоцны ослын улмаас хоёр хүн амиа алдсан нь тодорхой байгаа аж.

Энэ талаар American Airlines компанийн төлөөллийн мэдээлэлд, “осолдсон онгоцонд Т.Баркер, Л.Роут гэх Нисгэгчдийн холбооны гишүүн нисгэгчид байсан” гэж мэдэгдсэн аж. Харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ослын улмаас зургаан хүн нас барсан байж магадгүй гэж мэдээлж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC