АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим /доод танхим/ болон Сенатын танхим /дээд танхим/-ын гишүүдийг сонгох “Завсрын сонгууль” тус улсад болж өндөрлөж байна.
Жо Байдан АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил болж байгаа энэ үед болдог тус сонгуулийг “Завсрын сонгууль” гэж нэрлэдэг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн бодлого дээд болон доод танхимдаа хэрэгжиж чадах эсэхийг тодорхойлдог гэдгээрээ завсрын сонгууль онцлог оршдог.
Тэгвэл завсрын сонгуулийн өмнө конгрессын төлөөлөгчдийн танхим болон сенатын танхимд олонхийг бүрдүүлж байсан АНУ-ын Ардчилсан нам дээд танхимдаа олонх болж хяналтаа авч үлдээд байгаа ажээ.
Тодруулбал, Невада, Аризона мужуудад Ардчилсан намынхан ялалт байгуулснаар ирэх хоёр жилийн хугацаанд Сенатад олонхийг бүрдүүлж, Ерөнхийлөгч Жо Байданы бодлого цаашид хэрэгжих боломжтой болоод байна. Харин Конгрессын төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам олонхийг бүрдүүлэх магадлал өндөр болоод байгаа ажээ.
Эх сурвалж: CNN