Итали улсын “МUSA” урлагийн байгууллагаас зохион байгуулсан “Wе contemporary international art show” үзэсгэлэн Ром хотноо гарч буй.
Энэхүү үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабалын “Infinite source” нэртэй уран зургийн цуврал шалгарсан бөгөөд Ром хотын “Palazzo Velli” галерейд тавигдаж байна.
Зураач А.Чадраабал “Итали улсын “МUSA” урлагийн байгууллагаас зохион байгуулсан “We Contemporaray-2022” үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй улсын уран бүтээлчид оролцсоноос шилдэг 30 улсын 100 зураач, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “INFINITE SOURCE” цуврал бүтээлүүдээрээ оролцов. Энэ үзэсгэлэнгийн шилдэг 15 уран бүтээлчийн нэг болж батламж гэрчилгээгээ гардан авжээ.