Оросын арми хяналтаа тогтоогоод байсан Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн мужийг ОХУ-ын бүртэлдэхүүнд нэгтгэх зарлигт тус улсын Ерөнхийлөгч В.Путины есдүгээр сарын 30 /2022.09.30/-ны өдөр гарын үсэг зурсан.
Харин энэ хугацаанд Украины армийн тасралтгүй довтолгооны үр дүнд Украины Херсон мужийн төв Херсон хотоос ухрах шийдвэрийг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн Лхагва гараг /2022.11.09/-т гаргаж, шийдвэр Баасан гараг /2022.11.11/-т хэрэгжиж дууссан юм.
Иймд Украины арми Херсон хот руу нэвтэрч, мөн олон улсын CNN, Sky News зэрэг мэдээллийн агентлагууд ч тус хотоос мэдээлэл дамжуулж эхлээд байна.
Тодруулбал, орон нутгийн цагаар Бямба гараг /2022.11.12/-т CNN агентлагийн сэтгүүлчдийн баг Херсон хотод очиж, мэдээлэл бэлтгэх үеэр сэтгэл хөдлөм үйл явдал болжээ. Учир нь тус хотын оршин суугчид усгүй, интернэтгүй, цахилгаангүй байгаа хэдий ч хотынхоо төв талбайд цугларч, Украины төрийн дууллаа дуулж "Слава Украини!” хэмээн мэндчилж, зарим иргэд “Бид боол биш!, Бид эрх чөлөөтэй украинчууд" гэж хэлж байжээ. Мөн хотын иргэд барилга байгууламж, кино театрын орой дээр Украины далбаагаа мандуулж, автомашинтай явж буй украин цэргүүдийг угтан авч, халуун дотноор мэндчилж байжээ.
Эх сурвалж: CNN
ВИДЕО: