Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН, 0-5 градус хүйтэн байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН, 0-5 градус хүйтэн байна

Өнөө, маргаашдаа Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 

Салхи маргааш буюу энэ сарын 14-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 16, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 26-31 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө -5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн хүйтэн, өдөртөө 3+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.