ВИДЕО: Агаарын шоунд оролцож байсан Дэлхийн II дайны үеийн хуучин хоёр онгоц мөргөлдөж, сүйрчээ

ВИДЕО: Агаарын шоунд оролцож байсан Дэлхийн II дайны үеийн хуучин хоёр онгоц мөргөлдөж, сүйрчээ

Өнөөдөр /2022.11.13/ АНУ-ын Техас мужид болсон агаарын шоуны үеэр Дэлхийн 2-р дайны үеийн хуучин хоёр онгоц мөргөлдөж сүйрсэн хэрэг гарчээ. Хэрэг явдлыг харуулсан бичлэгт онгоцнууд нам өндөрт нисэж яваад мөргөж, нэг онгоц нь дундуураа хуваагдан унаж, дараа нь том хэмжээний дэлбэрэлт болж, гал гарч байгааг харуулжээ. 

ВИДЕО: 

Тус сүйрсэн онгоцуудын нэг болох нисдэг цайз хэмээн нэрлэдэг В-17 нь Даллас хотын ойролцоо болж байсан агаарын шоунд оролцож байжээ. Мөн В-17 бөмбөгдөгч онгоц нь Дэлхийн 2-р дайны үед Германы эсрэг хийсэн агаарын дайнд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг байна. Харин хоёр дахь онгоц болох P-63 нь мөн адил II дайнд ашиглагдаж байсан сөнөөгч онгоц бөгөөд зөвхөн хуучин ЗХУ-ын агаарын хүчин байлдааны ажиллагаандаа ашигладаг байжээ. Тэгвэл тус хоёр онгоцонд хэдэн хүн байсан, хэн нэгэн амьд үлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас мөрдөн шалгахаа мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC