ВИДЕО: Херсонд ирж байгаа Украины цэргүүдийг хотын иргэд баяр хөөртэй угтаж эхэлжээ

ВИДЕО: Херсонд ирж байгаа Украины цэргүүдийг хотын иргэд баяр хөөртэй угтаж эхэлжээ

Украины өмнөд хэсгийн Херсон хотоос Оросууд цэргээ бүрэн татлаа гэж мэдэгдсэний дараа Украины цэргүүд Херсон хотод нэвтэрч эхэлсэн байна. Харин Украины цэргүүдийг Херсон хотын иргэд баяр хөөртэй угтан авч байгаа ажээ.

Тодруулбал, Херсон хотын иргэд Украины төрийн далбаагаа мандуулж, гудамжинд цэргүүдтэй мэндчилж, хашгирч буйг харуулсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд гарчээ. Түүнчлэн Украины Киев, Одесса зэрэг хотуудад тус явдлыг тэмдэглэсэн баяр ёслолууд ч болж байгаа ажээ. Мөн Украины Херсон хотыг оросуудаас эргүүлэн авч чадсан "онцгой ялалт"-ыг АНУ болон барууны орны удирдагч сайшааж байна.  

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байданы үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, “энэ дайнд Москвагийн булаан авч чадсан цорын ганц бүс нутгийн нийслэл Херсон хот нь Украины далбаан дор буцаж ирлээ” гэжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ өдрийг "түүхэн өдөр" гэж тодорхойлсон байна. 

Эх сурвалж: BBC