Украины Херсон хотын ойролцоох Днепр мөрний баруун эргээс Оросын армийг ухрах тушаалыг ОХУ-ын батлан хамгаалахын сайд С.Шойгу өнгөрөгч Лхагва гарагт өгсөн. Тэд энэ тухайгаа Днепр мөрний зүүн эрэгт шилжих шаардлага гарсан гэж тайлбарласан. Харин өдгөө Херсон хотод Украины цэргүүд нэвтрээд байгаа юм.
Тэгвэл Украины Батлан хамгаалахын зөвлөх Юрий Сакийн хэлснээр, “Оросын арми Днепр мөрний зүүн эрэгт шинэ бэхлэлт хийж байна. Тэд зүүн эргээс Херсон руу их буугаар буудах магадлал бий” гэж анхааруулжээ. Мөн тэрээр, “Бид Херсон хотод тогтворжуулах арга хэмжээ авч эхлээд байна” гэжээ.
Эх сурвалж: BBC