Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Үндэсний агаарын тээвэрлэгчдийг олон чиглэлд, хямд зорчигч ачаа тээвэрлэхийг дэмжсэн шийдвгэр гаргасан талаар мэдээлжээ.
Энэ хүрээнд:
- “МИАТ” ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхийг “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг ЗТХ-ийн Сайдын тушаалаар Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч, Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр
- “Изинис Эйрвэйз”ХХК-ийг Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томиллоо.
- “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
- “Изинис Эйрвэйз” ХХК нь ачаа тээврийн зориулалтаар А330-200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК нь зорчигч тээврийн зориулалтаар А330-243 маягийн агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байна” гэжээ.