ФОТО: Оросын арми ухрахдаа Херсон хотын автозам, гүүр, УЦС-ын далан зэргийг устгасан нь хиймэл дагуулын зургаар ил болжээ

ФОТО: Оросын арми ухрахдаа Херсон хотын автозам, гүүр, УЦС-ын далан зэргийг устгасан нь хиймэл дагуулын зургаар ил болжээ

Оросын арми хяналтаа тогтоогоод байсан Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн мужийг ОХУ-ын бүртэлдэхүүнд нэгтгэх зарлигт тус улсын Ерөнхийлөгч В.Путины есдүгээр сарын 30 /2022.09.30/-ны өдөр гарын үсэг зурсан. 

Харин энэ хугацаанд Украины армийн тасралтгүй довтолгооны үр дүнд Оросын цэргийг Херсон хотоос ухрах тушаалыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу өнгөрөгч Лхагва гараг /2022.11.09/-т өгсөн. Иймд өнөөдрийн байдлаар Херсон хотод Украины арми орж ирээд байгаа ажээ.

Тэгвэл Херсон хотоос Оросын цэргүүд ухрахдаа, тус хотын автомашины болон явган хүний ​​гүүр “Антонов”-ын төмөр замын гүүр, “Дарьевск”-ийн гүүр, “Каховская” усан цахилгаан станцын далан зэрэг иргэний дэд бүтцийг сүйтгэж, устгасан нь АНУ-ын Максар компанийн хиймэл дагуулаас авсан зурагт ил болжээ. Энэ нь Оросын цэргийг Херсон хотоос гарсаны дараа Украины арми тус дэд бүтцүүдийг довтолгоонд ашиглах эрсдэлийг арилгахын тулд ийнхүү устгасан гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: Varlamov news